Мэдээ

Угсармал орон сууцнуудад дулааны шинэчлэл хийнэ

Улаанбаатар хотын угсармал орон сууцнуудад дулаан, техникийн шинэчлэл хийснээр III, IV хорооллыг дулааны эрчим хүчээр хангахуйц эх үүсвэр бүхий нөөц бий болох боломжтой гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд 1965-2000 онд баригдсан 1077 угсармал орон сууцанд 45.4 мянган өрх амьдарч байна. Эдгээр барилга нь дулаан алдагдал өндөртэй тул гадна талыг нь дулаалах замаар дулааны алдагдлыг арилгах боломжтой гэж хөтөлбөрт тусгажээ. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт 30 хувьд хүрэхээс гадна халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар хэмнэлт 50 хувьд хүрэх боломжтой гэж тооцоолсон байна. Хөтөлбөрийн санхүүжилтийн хувьд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж “Хас" банкны зүгээс үзэж байгаа аж. Мөн санхүүжилтийг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг гаргасан байна. Тиймээс угсармал орон сууцанд дулаан, техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.

ШИНЭ МЭДЭЭ

Үл хөдлөх хөрөнгийн худалдаа

Хотын төвийн А зэрэглэлийн бүс...

Угсармал орон сууцнуудад дулааны шинэчлэл хийнэ

Улаанбаатар хотын угсармал орон сууцнуудад...

Монголд хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр хэн юу хэлэв

Монголд хөрөнгө оруулагчдын тав дахь...

scroll up