Мэдээ

Нэр бүхий 16 компанид газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхийг үүрэгджээ

2015 онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц Монгол Улсын хэмжээнд 30 хоног буюу 83.4 мянган тонн байхаар Засгийн газраас тогтоогоод байна. Мөн нэр бүхий 16 компанид ирэх оны гуравдугаар сараас өмнө нөөц бүрдүүлэх даалгавар хүргүүлжээ. Нөөцийн хэмжээг компаниудын 2013 оны есдүгээр сараас хойших нэг жилийн импортын дунджаар тогтоож өгсөн байна.Тайлант хугацаанд “Ник" болон “Петровис" компани газрын тосны бүтээгдэхүүний импортын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ. Тиймээс 32 мянга орчим тонн газрын тосны нөөц бүрдүүлэх үүрэг авсан байна. "Ник"-ийн хувьд дизель түлшний импортын гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг аж. Харин “Магнай трейд" компани нийт импортын 18 хувьд ногдох 14 мянган тонн нөөц бүрдүүлэхээр болсон байна. Мөн “Сод Монгол" болон “Шунхлай" групп тус бүр 10 мянга гаруй тонн нөөц бүрдүүлэх тооцоо гарчээ. "Сод Монгол" групп дангаараа "МИАТ" компанид онгоцны түлш нийлүүлдэг бөгөөд 3.7 мянган тонн “ТС-1" түлшний нөөц бүрдүүлэх ёстой ажээ. Засгийн газраас мэдээлснээр өнгөрсөн оны есдүгээр сараас нэг жилийн хугацаанд Монгол Улс нийт нэг сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Харин Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр газрын тосны экспортын орлого 2013 оны мөн үеэс 40 хувиар өсч, хагас тэрбум орчим ам.долларт хүрчээ.

ШИНЭ МЭДЭЭ

Үл хөдлөх хөрөнгийн худалдаа

Хотын төвийн А зэрэглэлийн бүс...

Угсармал орон сууцнуудад дулааны шинэчлэл хийнэ

Улаанбаатар хотын угсармал орон сууцнуудад...

Монголд хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр хэн юу хэлэв

Монголд хөрөнгө оруулагчдын тав дахь...

scroll up