Мэдээ

Боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 46.4 хувиар нэмэгджээ

Аравдугаар сард Монгол Улс 267.6 тэрбум төгрөгийн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 46.4 хувиар нэмэгджээ. Үүнд нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Хүйтний улирал болж буйтай холбоотойгоор үйлдвэрийн аргаар бэлтгэсэн адууны махны үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэж, 896.5 тоннд хүрчээ. Мөн жимсний компот, гоймон, спиртийн үйлдвэрлэл эрчимжсэн бол бяслаг аарц, тараг, хивс болон эсгий гутлын үйлдвэрлэл буурсан байна. Өнгөрсөн сард боловсруулсан бүтээгдэхүүн борлуулалт үйлдвэрлэлээ давж чадсангүй. Борлуулалт нь аравдугаар сард 259.4 тэрбум төгрөгөөр, энэ оны эхнээс 2.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгийг буюу 723.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг экспортолсон бөгөөд нийт экспортын 67 хувийг кокс, шахмал түлшний экспорт бүрдүүлсэн байна. Харин оны эхнээс тооцсон дүнгээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 27.7 хувиар нэмэгдэж, 1.8 их наяд төгрөгт хүрсэн болохыг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Тайлант хугацаанд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлтийн нөлөөллийг арилган, зөвхөн биет хэмжээний өөрчлөлтийг харвал ес орчим хувийн өсөлттэй байсан байна. Тодруулбал боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх сараас 8.9 хувиар, энэ оны эхнээс зургаан хувиар, өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар нэмэгджээ. - See more at: http://bloombergtv.mn/%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%81%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D1%81%D0%B0%D0%BD-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D1%85%D2%AF%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9-%D2%AF%D0%B9%D0%BB%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D0%BB-46-4-%D1%85%D1%83%D0%B2%D0%B8%D0%B0%D1%80-%D0%BD%D1%8D%D0%BC%D1%8D%D0%B3%D0%B4%D0%B6%D1%8D%D1%8D/#image-link/0/

ШИНЭ МЭДЭЭ

Үл хөдлөх хөрөнгийн худалдаа

Хотын төвийн А зэрэглэлийн бүс...

Угсармал орон сууцнуудад дулааны шинэчлэл хийнэ

Улаанбаатар хотын угсармал орон сууцнуудад...

Монголд хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр хэн юу хэлэв

Монголд хөрөнгө оруулагчдын тав дахь...

scroll up