Мэдээ

Монголд хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр хэн юу хэлэв

Монголд хөрөнгө оруулагчдын тав дахь удаагийн чуулганд оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс цөөрсөн ч цаг хугацааны хувьд онцгой үед тохиож байна. Чуулганд Монголд хөрөнгө оруулах бодит боломжийг эрэлхийлж буй хүмүүс голчлон оролцож байгааг зарим төлөөлөгч онцолсон юм. Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Монголын засгийн газар болон УИХ олон чухал бодлогын баримт бичиг баталсныг дурьдаж тэр дундаа мөнгөний бодлого батлагдсан нь өндөр ач холбогдолтой" гэсэн. Мөн тэрбээр 2015 болон 2016 оны эдийн засгийн ерөнхий төлвийг илүү өөдрөгөөр харж байгаа гэж онцолжээ. Харин Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат сүүлийн жилүүдэд бодлогын хувьд алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар байгааг дурдсан. Түүнчлэн цаашид бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэлүүдийг багасгах нь хамгийн чухал зүйл гэж ярьсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгээд байгаа томоохон асуудлууд ойрын хугацаанд шийдэгдэх болно гэж мэдэгдсэн. Тэр дундаа Оюу Толгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдэх төлөвтэй байгааг онцолсон. Томоохон хөрөнгө оруулагчдын нэг болох "Firebird Management"-ийн үүсгэн байгуулагч Жэймс Пассин өнгөрсөн оны чуулганаас хойш Монголын хөрөнгө оруулалтын тухай хууль, Үнэт цаасны тухай хууль болон Газрын тосны тухай хууль тогтоомжийг шинэчлэн баталсан талаар ярьсан юм. Тэрбээр "Миний хувьд анх удаа хууль эрх зүйн орчинд санаа зовохгүй байгаа" гэснээс гадна "Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, технологи руу чиглэсэн хөгжилд зорьж буй Хятадын өрсөлдөх чадвар сайжирна. Ингэснээр Монголын эдийн засагт таатай нөлөө үзүүлнэ" хэмээн онцолсон.

ШИНЭ МЭДЭЭ

Үл хөдлөх хөрөнгийн худалдаа

Хотын төвийн А зэрэглэлийн бүс...

Угсармал орон сууцнуудад дулааны шинэчлэл хийнэ

Улаанбаатар хотын угсармал орон сууцнуудад...

Монголд хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр хэн юу хэлэв

Монголд хөрөнгө оруулагчдын тав дахь...

scroll up