About us

Ерөнхий захирлын мэндчилгээ

Манай компани 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, барилгын материалын импорт болон худалдаа, ажлын байрны түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд эдүгээ Монгол улсын нэр хүндтэй компаниудын тоонд зүй ёсоор орох болсон. Бидний гол зорилго бол барилга үл хөдлөх хөрөнгийн салбартаа тэргүүлэгч байж, урт хугацаанд үнэ цэнээ хадгалах хөрөнгө оруулалтууд, улс эх орны хөгжил цэцэглэлтийг хурдасгах үл хөдлөх хөрөнгийн төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх явдал юм. Мөн манай байгууллага 2005 оноос хойш Польш, Франц, Турк, Чех, Египт, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг улс орны нэр хүнд бүхий 20 гаруй компаниудтай хамтран ажиллаж олон улсын ISO9001, ISO9002, ISO14001 чанарын сертификаттай орчин үеийн техник, технологийн шийдэл бүхий халаалт болон сантехникийн бараа материал, тоног төхөөрөмжийг импортлон зах зээлд нийлүүлдгээрээ хэрэглэгчдийн талархлыг байнга хүлээсээр ирсэн билээ. Хөгжил дэвшил асар хурдацтай явагдаж байгаа өнөө үед өргөн мэдлэг, өндөр боловсролтой өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчинг нэгтгэхэд анхааран ажиллаж, эрч хүчтэй шилдэг менежментийн багийг бүрдүүлэн “Монголдоо сайхан амьдарцгаая” уриан дор ирээдүйгээ итгэл төгс өөдрөг хүсэл тэмүүлэлтэйгээр харан ажиллаж байна. Бидэнтэй хамтран ажиллахаар зорин ирсэн ажил хэрэгч хэн бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлэхэд таатай байна. Та бүхний ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ: / Б.ГАНБАЯР /

scroll up